24 ЦАГТ: 3119 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн эндлээ

2022 оны 01 сарын 20

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2022.01.20)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 3119 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 61-ээс дээш насны гурван (2 эмэгтэй, 1 эрэгтэй) хүн эндсэн байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 1725
  • Орон нутагт - 1394
  • Зөөвөрлөгдсөн-0

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9748, гэрийн хяналтанд 47.117 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1306 нь хүүхэд, 698 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 879 хүний бие хүнд, 76 хүний бие нэн хүнд байна.

Манай улсад "Ковид-19" халдварын "Омикрон" хувилбарын халдварын оргил үе нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 10-ны хугацаанд байгааг дахин сануулъя.

Top