Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэе.
(2022.0.1.21)
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 3,282 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь өнгөрсөн хоногт архаг хууч өвчтэй, ковид хавсарсан нэг хүн нас баржээ .
Шинээр бүртгэгдсэн тохиолдлын тухайд
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10,080, гэрийн хяналтад 52,044 иргэн байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийн 1,507 нь хүүхэд, 726 нь жирэмсэн эх байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 964 хүний бие хүнд, 77 хүний бие нэн хүнд байгаа талаар ЭМЯ мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )