ЭМЯ-аас цаг үеийн нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан Хувилбарын тандалт буюу ХӨСҮТ дээр явдаг ямар төрлийн вирус, вирусын тархалтын хувь хэдтэй байгаа юм бэ, хоёрдугаарт нь зөөвөрлөгдөж байгаа болон дотоодын халдварын "Омикрон"-ы тархалт ямар байгаа талаарх мэдээллийг өглөө.
(2022.01.21)
Тэрээр "Бид нэгдүгээр сарын 06-нд PCR болон NGS тандалтын үр дүнг нэгтгээд нийт зөөвөрлөгдсөн 12 тохиолдол, дотоодод таван тохиолдлыг өмнө нь зарласан. Өнөөдөр NGS тандалтын үр дүн нэмэгдэж гарсан байна.
Зөөвөрлөгдөж ирсэн 13 тохиолдол омикрон хувилбар болох нь батлагдсан. Дотоодод тандалтын зорилгоор хийсэн сорьцнуудын зургаан сорьцонд омикрон батлагдаж байна.
Тэгэхээр NGS шинжилгээний баталгаажуулалтаар нийтдээ зөөвөрлөгдсөн 25, дотоодын 11 буюу 36 тохиолдол батлагдсан.
Бид PCR хувилбарын үр дүнг энэ 7 хоногийн эхэнд мэдээлсэн. Даваа гарагт гарсан шинжилгээгээр нийт тохиолдлын 91 хувь нь "Омикрон" хувилбар тархсан байгааг мэдээлсэн" гэв.
Сэтгэгдэл ( 0 )