ЭМЯ: Хөнгөн өвдсөн бол гэртээ долоо хоног тусгаарлана

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 22

2022 он гарснаас хойш халдварын тархалт эрс нэмэгдэж, сүүлийн өдрүүдэд өдөрт 2000-3000 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээр шинээр батлагдаж буй тохиолдлуудын 90 хувь нь омикрон хувилбар байгаа талаар эрүүл мэндийн яамнаас мэдээлж, цар тахлын оргил үед хоногт 50-60 мянган тохиолдол илрэх магадлалтайг анхааруулж буй. Халдварын тохиолдол ийн нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ор хүрэлцээгүй болж, эмч ажилчид ачааллаа дийлэхгүй байгаа.

Тэгвэл эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвараар хөнгөн өвдсөн бол гэртээ 7 хоног тусгаарлагдахыг зөвлөжээ. 

Тодруулбал, Халдварын шинж тэмдэг илрээгүй ч сovid-19 илрүүлэх шинжилгээний хариу нь эерэг гарсан  бол гэртээ тав хоног, хөнгөн өвдсөн бол 7 хоног тусгаарлахыг зөвлөжээ. Харин хүндэвтэр өвчилсөн бол 7-10 хоног эмнэлэгт,  маш хүнд тохиолдолд 10-аас дээш хоног хэвтэн эмчлүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top