24 ЦАГТ: Халдварын 2656 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 22

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэе.

(2022.01.22)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 2656 шинэ тохиолдол батлагджээ. Үүнээс 1506 нь Улаанбаатар хотод, 1150 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10.547, гэрийн хяналтанд 50.640 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1558 нь хүүхэд, 821 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 879 хүний бие хүнд, 93 хүний бие нэн хүнд байна.

Манай улсад "Ковид-19" халдварын "Омикрон" хувилбарын халдварын оргил үе нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 10-ны хугацаанд байгааг дахин сануулъя.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top