Халдварын улмаас 10,540 хүн эмнэлэгт, 50,640 хүн гэрээр эмчлүүлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар тоон мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 2656 хүн халдвар авсан нь батлагджээ. 

Халдварын тоо нэмэгдсэнээр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо 10 мянга давж, өрхийн эмчийн хяналтад гэртээ эмчлүүлж буй иргэдийн тоо 50 мянга гаруй болж өссөн байна

Тодруулбал, одоогийн байдлаар эмнэлэгт 10,547 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 50.640 хүн эмчлүүлж байгаа юм.

Манай улсад "Ковид-19" халдварын "Омикрон" хувилбарын халдварын оргил үе нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 10-ны хугацаанд байгаа. Энэ үед өдөрт бүртгэгдэх халдварын тоо 50-60 мянгад хүрч болзошгүй талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top