"Ковид-19" халдвартай эх, нярайн нөхцөл байдалтай танилцлаа

2022 оны 01 сарын 23
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны ТЗУГ-н дарга П.Эрхэмбаяр, ЭТҮГ-н дарга Ж.Нарангэрэл нар 2022 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-II, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн улаан бүсэд ажиллалаа.
 
Энэ үеэр эмнэлгүүдийн Ковид-19 халдвартай  жирэмсэн, төрсөн эх, нярайд үзүүлж буй тусламж үйлчилгээний байдалтай танилцаж, хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн, төрсөн ээжүүдийн санал хүсэлтийг сонсож, эмнэлгийн удирдлагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмчлүүлэгчдийн хоолны чанарт анхаарч ажиллах чиглэл өгөв.
 
Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн 27,8 хувь нь хүүхэд, 31,4 хувь нь жирэмсэн эмэгтэйчүүд байв. Харин Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 260 халдвартай эх тус тус хэвтэн эмчлүүлж байна. Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт тус эмнэлгийн 41,  АШУҮИС -ийн 10, нийт 51 резидент эмч нар коронавируст халдварын тусламж үйлчилгээнд хуваарийн дагуу  ажиллаж байна.

 
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.27.101) 2022 оны 01 сарын 24

Өөрсдөө эмнэлэг мэдэхгүй хүмүүс танилцаад пу шийдэх ьж. Халдвар тараахын нэмэр

0  |  0
Top