“Pfizer”-ийн Гүйцэтгэх захирал Альберт Бурла “Хүмүүс 4-5 сар тутам КОВИД-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдах нь сайн зүйл биш” хэмээжээ.
Тэрбээр Израилийн “Channel 12”-т өнгөрсөн бямба гарагт ярилцлага өгсөн бөгөөд түүнээс “Дэлхийн улс орнууд ард иргэдээ нэмэлт тунгаар дархлаажуулж эхэлсэн, 4-5 сар тутамд бүүстер тун хийлгэх нь хэр үр дүнтэй вэ” хэмээн асуухад "Энэ тийм ч сайн хувилбар биш. Бид жилд нэг удаа хийдэг вакцинтай болох хэрэгтэй" гэсэн байна. Түүнчлэн тэрбээр "Нийгмийн эрүүл мэндийн үүднээс авч үзсэн ч жилд нэг удаа дархлаажуулах нь хамгийн тохиромжтой” гэдгийг онцолжээ.
Бурла мөн “Pfizer” компани вирусний бусад омгуудаас гадна Омикроныг эсэргүүцэх вакцин бүтээхээр ажиллаж эхэлсэн талаар ярьсан байна. Энэ тухай тэрбээр "Бид Омикроны эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байгаа ч хэрэглээнд нэвтрүүлэх эсэхээ мэдэхгүй байна. Омикрон хувилбарын эсрэг вакцин бүтээсэн нь зөв шийдэл байсан эсэхийг судалгааны тоо баримтыг харсны дараа л мэдэх болно" гэжээ.
Омикрон хувилбараас үүдэлтэй тохиолдлууд нэмэгдэж байгаа энэ үед Байдены засаг захиргаа америкчуудыг КОВИД-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалаад байгаа билээ. Харин хүн амаа вакцинжуулсан байдлаараа дэлхийд тэргүүлж буй Израиль хэдийнээ ард иргэдээ дөрөв дэх тунд хамруулаад эхэлсэн. Тус улсын 500 гаруй мянган хүн дөрөв дэх тундаа хамрагдаад байгаа ч КОВИД-19-ийн өдөрт бүртгэгдэж буй шинэ тохиолдлын тоо буурахгүй байна.
Түүнчлэн ДЭМБ болон Европын холбооны эмийн зохицуулагч агентлагаас вакцины тунг хэтрүүлэхээс сэргийлэх хэрэгтэйг дэлхийн улс орнуудад анхааруулаад буй. ДЭМБ вакцины тунг дэлхий даяар жигд хуваарилахыг уриалж, зарим ядуу буурай орнууд хүн амдаа нэг ч тун ч вакцин хийж амжаагүй байхад хэдэн хэдэн улсад дөрөв дэх тунг хийж эхэлснийг шүүмжилсэн. Үүний зэрэгцээ Европын холбооны эмийн зохицуулагч агентлагаас өдөөгч бодисуудын болзошгүй сөрөг үр дагаврыг онцолж, богино хугацаанд давтан вакцинжуулах нь дархлааны хариу урвал үүсгэж болзошгүйг анхааруулаад байна.
“Pfizer”-ийн хөгжүүлсэн вакциныг ДЭМБ-аас 2020 оны сүүлээр яаралтай хэрэглэх эмийн жагсаалтад оруулсан бөгөөд 2021 онд FDA-аас бүрэн зөвшөөрөл авсан цорын ганц вакцин болсон. Мөн “Pfizer “нь 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулах зөвшөөрөлтэй цорын ганц компани юм.
Харин одоогоор бол “Moderna”-гийн вакцин Омикрон хувилбарын эсрэг хамгийн үр дүнтэй нь батлагдаад байгаа билээ. “Moderna”-гийн бүтээсэн вакцин үр дүнтэй байгаа нь өндөр тунтай, дараачийн тунг хийх зай хол байгаатай холбоотой гэж судлаачид үзэж байна.
Гэхдээ ОХУ болон Италийн эрдэмтдийн хамтарч хийсэн саяхны нэгэн судалгаагаар Оросын “Sputnik-V” вакцин нь Омикрон хувилбарын эсрэг өндөр дархлаа үүсгэж байгаа нь тогтоогджээ.
ОХУ-ын Гамалеян институт болон Италийн Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд Оросын “Sputnik-V” болон АНУ, Германы “Pfizer/BioNTech” вакцины Омикрон хувилбарыг саармагжуулах эсрэг бие үүсгэх чадварыг харьцуулсан судалгаа хийсэн байна. Судалгааг вакцины хоёр дахь тунд хамрагдаад 3-6 сар болсон 68 хүнээс авсан цусны дээжийн шинжилгээг үндэслэн гаргасан аж. Цусны дээжийн 51 нь “Sputnik-V”, үлдсэн 17 нь “Pfizer/BioNTech” вакцин тариулсан хүмүүс байжээ.
Улмаар судалгааны үр дүнд “Sputnik-V” вакцин тариулсан хүмүүсийн 74.2 хувьд нь Омикрон хувилбарыг саармагжуулагч өвөрмөц эсрэг бие илэрсэн бол “Pfizer/BioNTech” вакцин тариулсан хүмүүсийн 56.9 хувьд нь өвөрмөц эсрэг бие илэрсэн байна. Тиймээс судалгааны үр дүнг үндэслэн “Sputnik-V” вакцин нь Омикроны эсрэг “Pfizer/BioNTech”-ээс өндөр дархлаа тогтоож байна гэх дүгнэлт хийжээ.
Гамалеян институтийн эрдэмтэд өмнө нь, “Sputnik Light” бүүстер вакцин нь Омикроны эсрэг “Sputnik-V” вакцины хоёр тунгаас өндөр эсрэг бие үүсгэж байна гэх судалгааг танилцуулж байв.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү