Оюутолгой төслийн далд уурхайн улаар огтлох малтлагын ажлыг өнөөдөр 12:00 цагт албан ёсоор нээж байна. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоор Өмнөговь аймгийг зорьжээ.
Далд уурхайн улаар Огтлох малтлага гэдэг нь хүдрийн биетийг тэсэлж, олборлолтын түвшин уруу чулуулгийн өөрийнх нь хүндийн хүчээр буух үйл явцыг эхлүүлэх суурь юм байна.
Сануулахад, “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан 2021 оны 11 сард zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Далд уурхайн улаар огтлох ажил энэ ондоо багтаж эхлэх болов уу гэсэн тал талын хүлээлт байх шиг байна. Гэхдээ тэр ажлыг эхлүүлэхээс өмнө хөрөнгө оруулагч талуудын тавьсан хэд хэдэн техникийн бус шаардлагууд байгаа. Тухайлбал, Өвөрмонголтой хийсэн эрчим хүчний гэрээг сунгахгүй бол найдвартай эрчим хүчний эх үүсвэргүйгээр улаар огтлох ажлыг гүйцэтгэж хүдрийн биеийн нуралтыг эхлүүлэх нь эрсдэлтэй, хүнд нөхцөл байдал үүсч болзошгүй гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр эрчим хүчний гэрээ удахгүй зурагдаад, эрчим хүчний найдвартай эх үүсвэр нь бий болчихвол, улаар огтлох ажил энэ ондоо багтаж эхлэх байх. “Оюу Толгой” ХХК-иас ирж байгаа санхүүгийн тооцооллууд дээр ч гэсэн улаар огтлох ажлыг энэ оны арванхоёрдугаар сард эхлэхээр төлөвлөсөн байгаа. 2023 оны нэгдүгээр сар хүртэл хойшилсон гэж буй үйл ажиллагаа бол “Хюго Дамметын хойд бүсийн Лифт/Давхарга 1”-ийн Панел 0 хэсгийн олборлолт бүрэн хүчин чадалдаа буюу өдрийн 30 мянган тонн хүдэр гаргах юм. 2015 оны ТЭЗҮ-гээр бол энэ оны нэгдүгээр сард тэр хүчин чадалдаа очих ёстой байсан. Гэтэл өнгөрсөн оны байдлаар 2022 оны аравдугаар сар болоод хойшилсон байсан бол “Туркойз Хилл”-ийн мэдээллээр 2023 оны эхний хагас болж дахин хойшилсон байна” гэсэн мэдээллийг өгч байсан юм.
Тэгвэл үүнээс хойших үйл явцыг харахад, Засгийн газрын Ажлын хэсэг болон Түр хорооны хамтын ажиллагааны үр дүнд уг төслийн менежментийг хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагчдаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ТАВАН АСУУДАЛ бүхий саналаа ирүүлсэн.
“Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ээс Ерөнхий сайдад ирүүлсэн сүүлийн захидалдаа, “Энэхүү шийдвэрүүдийг гаргахад амаргүй байсан бөгөөд энэ нь манай эцсийн санал гэдгийг дурдахын дашрамд хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдэгт бид итгэж байна. Ингэснээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж бидний зүгээс үзэж байна” гэсэн байдаг.
Улсын Их Хурлаас дээрх саналыг харгалзан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолыг батлан гаргасан юм.
Уг тогтоолд Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн газраас “Туркойс Хилл Ресурсес” компанид төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх тухай гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг дэмжихээр тусгасан. Энэ өр тэглэгдсэнээр 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх байсан эрсдэлээс зайлсхийж чадсан гэж Түр хорооны даргаар ажилласан Ц.Даваасүрэн гишүүн чуулганы хуралдаанд танилцуулсан.
Мөн тэрбээр, Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоол батлагдсантай холбоотойгоор 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх ажлууд хийнэ. Уг гэрээ хүчингүй болсноор Дубайн 4.1 тэрбум ам.долларын зээл хүчингүй болж ногдол ашиг хүртэх хугацаа наашлах төдийгүй, зээлийн үйлчилгээний төлбөр болон баталгааны хураамж гэсэн 2.9 хувийн хураамжийг “Оюу толгой” ХХК-д төлөхгүй байх нөхцөл бүрдэнэ. Мөн “Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой.
“Рио Тинто” компани, “Туркойс Хилл ресурсес” компанийн зүгээс далд уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хүртэлх хугацаанд шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцахаар төлөвлөж, “Оюу Толгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх шийдвэрийг Улсын Их Хурлаас гаргасан нь цаашид өрийн дарамт үүсэхгүй байх Монголын ард түмний ногдол ашиг авах хугацаа наашлах нөхцөл бүрдүүлнэ гэж мэдэгдсэн юм.
Мөн урт хугацаанд ашиглах Оюутолгой шиг баялаг том ордын тулгамдсан асуудлуудыг Түр хорооноос хоёр чуулганы хугацаанд бүрэн шийдвэрлэх боломжгүй юм. Иймд Оюу толгой төслийн хүрээнд цаашид зайлшгүй шийдвэрлэх асуудлуудаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолыг Түр хорооны сүүлийн хуралдаанаар баталсан гэлээ. Ц.Даваасүрэнгийн хэлсэн үгсээс үзэхэд, УИХ-ын 92 дугаар тогтоол бүрэн дүүрэн хэрэгжээгүй гэдгийг Түр хороо хүлээн зөвшөөрч байна.
Ц.Даваасүрэнгийн хэлж байгаачлан Оюутолгой төсөлтэй холбогдох томоохон асуудлуудыг хоёр чуулганы хугацаанд буюу хэдхэн сарын дотор эцэслэн шийдвэрлэх боломж бага гэдэг нь өнгөрсөн хугацаанд тодорхой харагдсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү