24 ЦАГТ: 1978 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн эндлээ

2022 оны 01 сарын 25

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2022.01.25)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 1978 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 61-ээс дээш насны дөрвөн (1 эмэгтэй, 3 эрэгтэй) хүн эндсэн байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 1232
  • Орон нутагт - 746
  • Зөөвөрлөгдсөн-0

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11.341, гэрийн хяналтанд 55.358 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 2727 нь хүүхэд, 1339 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 936 хүний бие хүнд, 77 хүний бие нэн хүнд байна.

Top