24 ЦАГТ: Ковидын 3080 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эндлээ

2022 оны 01 сарын 26

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2022.01.26)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 3080 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 61-ээс дээш насны хоёр эрэгтэй хүн нас барсан байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 1825
  • Орон нутагт - 1255
  • Зөөвөрлөгдсөн-0

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11.210, гэрийн хяналтанд 58.165 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 2760 нь хүүхэд, 1385 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 1200 хүний бие хүнд, 77 хүний бие нэн хүнд байна.

Дашрамд Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас дараах зөвлөмжийг өгч буйг сануулъя. Уг зөвлөмжид хамт олноороо нэг дор бөөгнөрөн хоол, цай уухыг хориглох, хурал, цуглаан, сургалтыг цахимаар зохион байгуулах, ажилтан, ажилчдад айл хэсэхгүй, зочин урихгүй гэр-ажил-гэр маршрутыг баримтлуулах, байгууллагын үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр аль болох зайнаас ажиллахыг тусгажээ.

Top