Эрүүл мэндийн яамнаас коронавирусний "Омикрон" хувилбарын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг танилцуулж байна. (2022.01.28)
Коронавирусний дөрөв дэх давлагаа болох "Омикрон" хувилбарын үед PCR шинжилгээгээр илрэх халдварын тохиолдлын тоо 6 дахин нэмэгджээ.
Тодруулбал, оны өмнө PCR шинжилгээгээр илрэх эерэг тохиолдлын үзүүлэлт 4-5 хувь байсан бол энэ долоо хоногт 30 хувьд хүрсэн байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Тархалтыг илэрхийлдэг гол индикатор бол PCR шинжилгээ, түүнд илрэх эерэг хувь байдаг. Оны өмнө PCR-аар илрэх эерэг тохиолдлын үзүүлэлт 4-5 хувь байсан. Он гарсаар долоо, долоо хоногоор нэмэгдсээр энэ үзүүлэлт энэ долоо хоногт 30 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, 6 дахин нэмэгдсэн гэсэн үг" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )