Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2022.01.28)
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 2614 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 60-аас дээш насны хоёр хүн нас барсан байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11.084, гэрийн хяналтанд 59.312 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 2468 нь хүүхэд, 1442 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 932 хүний бие хүнд, 107 хүний бие нэн хүнд байна.
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас дараах зөвлөмжийг өгч буйг сануулъя.
Уг зөвлөмжид хамт олноороо нэг дор бөөгнөрөн хоол, цай уухыг хориглох, хурал, цуглаан, сургалтыг цахимаар зохион байгуулах, ажилтан, ажилчдад айл хэсэхгүй, зочин урихгүй гэр-ажил-гэр маршрут баримтлуулах, байгууллагын үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр аль болох зайнаас ажиллахыг тусгажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Наад зургаа солиоч