Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2022.01.31)
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 1206 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 80-аас дээш насны хоёр эрэгтэй хүн нас барсан байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10.348, гэрийн хяналтанд 54.017 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 2153 нь хүүхэд, 1248 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 911 хүний бие хүнд, 91 хүний бие нэн хүнд байна.
Дашрамд Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас дараах зөвлөмжийг өгч буйг сануулъя.
Уг зөвлөмжид хамт олноороо нэг дор бөөгнөрөн хоол, цай уухыг хориглох, хурал, цуглаан, сургалтыг цахимаар зохион байгуулах, ажилтан, ажилчдад айл хэсэхгүй, зочин урихгүй гэр-ажил-гэр маршрутыг баримтлуулах, байгууллагын үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр аль болох зайнаас ажиллахыг тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )