24 ЦАГТ: 1196 тохиолдол батлагдаж, ДӨРВӨН ХҮН нар баржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 01

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2022.02.01)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 1196 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны дөрвөн хүн нас барсан байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол
 

  • Улаанбаатарт - 640
  • Орон нутагт - 556
  • Зөөвөрлөгдсөн-0

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9857, гэрийн хяналтанд 49,064 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1935 нь хүүхэд, 1154 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 828 хүний бие хүнд, 96 хүний бие нэн хүнд байна.

Дашрамд Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас дараах зөвлөмжийг өгч буйг сануулъя.

Уг зөвлөмжид хамт олноороо нэг дор бөөгнөрөн хоол, цай уухыг хориглох, хурал, цуглаан, сургалтыг цахимаар зохион байгуулах, ажилтан, ажилчдад айл хэсэхгүй, зочин урихгүй гэр-ажил-гэр маршрутыг баримтлуулах, байгууллагын үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр аль болох зайнаас ажиллахыг тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top