Ковидын улмаас 7241 өвчтөн ЭМНЭЛЭГТ хэвтэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 04

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2022.02.04)

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 426 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 41-60 насны  2 эмэгтэй нас барсан байна. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдол
 

  • Улаанбаатар -157
  • Орон нутагт - 269
  • Зөөвөрлөгдөж ирсэн - 0 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 7241, гэрийн хяналтанд 37703 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1314 нь хүүхэд, 789 нь жирэмсэн эх байна. 

Сар шинийн баяраар халдварын тохиолдол нэмэгдэж, шинэ хувилбар бүртгэгдэх эрсдэлтэй тул айл хэсэхгүй, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас зөвлөж байгаа билээ. 
 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top