Бээжингийн өвлийн олимп хэдхэн цагийн дараа нээлтээ хийх гэж байна. Тус хотод сүүлийн 24 цагийн байдлаар ковидын 21 шинэ тохиолдол илэрчээ.
Үүнээс 14 нь шинэ нисэх онгоцны буудлаас, 7 нь хаалттай бүсэд байгаа тамирчид болон арын албаны хүмүүс аж.
1-р сарын 23-ны өдрөөс хойш нийтдээ 12000 орчим хүн хүрэлцэн ирсэн бөгөөд 670000 гаруй удаа ковидын шинжилгээ авсан байна. Үүнээс нийт 308 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 111 нь тамирчид болон арын албаныхан байжээ.
Сэтгэгдэл ( 0 )