Владимир Путин Бээжинд хүрэлцэн ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 04

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжин хотод хүрэлцэн ирлээ. Олимпийн нээлтийн ёслолын өмнө БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хэлэлцээр хийхээр ирсэн тэрбээр бусад улс орны төрийн тэргүүнүүдтэй уулзалт хийхээс татгалзжээ. 

Удирдагчид хоёр улсын худалдаа болон олон улстай холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ хэмээн ССTV мэдээлсэн бөгөөд үдийн зоог хамт барихаар болсон байна.  

Үүний дараагаар В.Путин олимпын нээлтийн ёслолд оролцоно. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин цар тахал эхэлснээс хойш Хятадаас гараагүй бөгөөд В.Путинтэй уулзаж буй нь сүүлийн 400 гаруй хоногийн хугацаан дахь гадаад түншүүдтэйгээ уулзсан анхны тохиолдол болж байгаа ажээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Otgonzargal boraros(188.112.85.54) 2022 оны 02 сарын 06

0  |  0
Top