Уран гулгалтын аварга Чен Вэй "Цөмөөхэй"-д тоглодог байжээ

2022 оны 02 сарын 06

АНУ-ын уран гулгалтын багийн тамирчин Чен Вэй Бээжингийн өвлийн олимпын /2022.02.04/ эрэгтэй, богино үзүүлбэрт 111.71 оноогоор тэргүүлсэн юм. Тэгвэл дэлхийн гурван удаагийн аварга уран гулгалтын тамирчин Чен нь Цөмөөхэй балетад тоглодог байсан талаар Монголын Балетын Хөгжил Сангийн үүсгэн байгуулагч Д.Алтанхуяг онцоллоо.

Тэрээр "Чен Цөмөөхэй балетад тоглодог байсан. Өнөөдөр нэг л ойрхон хүнийг онцолж бичмээр санагдлаа. Манай эцэг эхүүдэд бас сонин байх болов уу!  АНУ-ын уран гулгалтын багийн тамирчин Чен Вэй дэлхийн гурван удаагийн аварга. Уржигдар АНУ-ын шигшээ багийнхаа төлөө анхны ялалтаа байгууллаа. Эцсийн үр дүн нь ямар ч байсан тэр хүмүүсийн анхааралд байсаар л.  Солт Лейк хотод төрсөн Чен бага наснаасаа тэшүүрээр гулгаж эхэлсэн бөгөөд Балет Уэстэд балетаар хичээллэж, бүжгийн жүжигт хүүхдийн дүрд тоглодог байсан. Ялангуяа "Цөмөөхэй" балетад. АНУ-ын олон эцэг эх, ялангуяа Азийн гэр бүлүүд хөвгүүдийг уран гулгалт, балетаар хичээллэхийг дэмждэггүй.  Ер нь хөвгүүд хуульч, эмч, ядаж л техникч болно гэж боддог.  Гэвч Чен Вэйгийн эцэг эх нь түүний сонирхлыг бүрэн дэмжсээр өнөөдөрт хүрлээ. Уран гулгалтын спортоор амжилтанд хүрсэн Чен Вэй өдгөө Йелийн их сургуульд өгөгдөл судлал, статистикийн чиглэлээр суралцдаг.  Тэшүүр гулгах, балетаар хичээллэж бүжиглэх нь түүнийг шинжлэх ухааны залуу болоход нь саад болоогүй" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top