Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2022.02.07)
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 860 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны гурван хүн нас барсан байна.
Тодруулахад, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий, Төв аймаг гээд 11 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5561, гэрийн хяналтанд 26,224 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1235 нь хүүхэд, 485 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 567 хүний бие хүнд, 70 хүний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл ( 0 )