24 ЦАГТ: 860 тохиолдол батлагдаж, ГУРВАН ХҮН энджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2022.02.07)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 860 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны гурван хүн нас барсан байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол
 

  • Улаанбаатарт - 584
  • Орон нутагт - 276
  • Зөөвөрлөгдсөн-0

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5561, гэрийн хяналтанд 26,224 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1235 нь хүүхэд, 485 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 567 хүний бие хүнд, 70 хүний бие нэн хүнд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top