24 ЦАГТ: Ковидын 1100 тохиолдол батлагдаж, ДӨРВӨН ХҮН энджээ

2022 оны 02 сарын 08

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2022.02.08)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 1100 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны дөрвөн хүн нас барсан байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол
 

  • Улаанбаатарт - 679
  • Орон нутагт - 421
  • Зөөвөрлөгдсөн-0

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5306, гэрийн хяналтанд 23,235 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1154 нь хүүхэд, 450 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 523 хүний бие хүнд, 65 хүний бие нэн хүнд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top