37 жилийн турш 1000 гаруй оюутанд БЭЛГИЙН ДАРАМТ үзүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

 

Мичиганы Их сургуулийн хөл бөмбөгийн багт тоглож байсан Жон Вон 1966-2003 оны хооронд тус сургуулийн эмч байсан Роберт Андерсоны бэлгийн хүчирхийллийн золиос болж байсан тухайгаа олон нийттэй хуваалцжээ. Тэрбээр энэ жил 51 настай. Бамбай булчирхайн хорт хавдартай хэмээн оношлогдсон тэрбээр тус сургуулийн захирлын гэрийн гадаа 100 дахь өдрөө хонож байгаа бөгөөд энэхүү хүчирхийллийн гэмт хэргийн тухай олон нийтэд нээлттэй зарлан хариуцлага хүлээх хүртэл явахгүй гэдгээ мэдэгджээ. 

 

 

Спортын чиглэлийн оюутнуудыг эмчилдэг байсан Роберт Андерсон ойролцоогоор 1000 гаруй оюутанд бэлгийн дарамт үзүүлж байсан нь 2021 онд хийгдсэн судалгаагаар тогтоогдсон байна. 2008 онд нас барсан түүнд ямар хариуцлага тооцох боломжгүй болсон учир эдгээр оюутнууд Их сургуульд гомдол гаргасан байна.

 

 

Тэрбээр голцуу эрэгтэй оюутнуудыг шулуун гэдэс болон бэлэг эрхтний үзлэгт оруулдаг байсан ба хохирогчдын дийлэнх нь хар арьстнууд байсан аж. Энэ нь мөн арьс өнгөний үзэлтэй шууд холбоотой бөгөөд энэхүү гэмт хэрэг нуун дарагдах нэгэн нөхцөл болсон гэнэ.

Андерсон тус сургуулийн эрүүл мэндийн албаны дарга, биеийн тамирын тэнхимийн ахлах эмч, Анагаах ухааны сургуулийн клиникийн багшийн үүрэг гүйцэтгэдэг байсан ба оюутнууддаа бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг байсан түүнд Их сургуулийн зүгээс 37 жилийн туршид ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. 

 

 

Энэ сард түүний хохирогч болсон гэх 1000 гаруй оюутанд 490 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон ч хохирогчид урт хугацааны турш арга хэмжээ аваагүй сургуульд хариуцлага тооцох шаардлагатай хэмээн үзэж байгаагаа зарлажээ. 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uher(68.106.93.14) 2022 оны 02 сарын 09

Anandbazar daralttai shaariig l ingej shuuh heregtei dee Umbuunuudee UMBUU

0  |  0
Ff(174.251.66.93) 2022 оны 02 сарын 11

Ali n um be? Har tsagaan?

1  |  0
Haha(66.181.161.110) 2022 оны 02 сарын 08

Yadiin bee yambii oyutanuudiig bavjil bh heregtei

0  |  0
зочин(202.9.46.250) 2022 оны 02 сарын 08

бүдүүлэг соёлгүй racism үзэлтэй харуудыг африк руу нь буцаах хэрэгтэй.

0  |  1
Top