12-15 настай сурагчдын 78 хувь нь ВАКЦИНД ХАМРАГДЖЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа энэ сарын 14-нөөс 100 хувь танхимаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой  харьцуулахад 56,  ПГУ шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь 30 хувиар тус тус буурсан талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм. 

Нийт хүн амын 31, зорилтот бүлгийн иргэдийн 52 хувь нь коронавирусын эсрэг нэмэлт тунд хамрагджээ.

Зорилтод бүлгийн дархлаажуулалт 50 хувьд хүрсэн, халдвар буурч байгаа тул 2022 оны хоёрдугаар сарын 14-нөөс  бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэхээр шийдвэрлээд байна. 

Тиймээс цэцэрлэг, сургууль, МСҮТ болон политехникийн коллеж, их, дээд сургуулийн оюутан, сурагч, хүүхдүүд танхимаар хичээллэнэ гэсэн үг. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top