35 настай бөө эмэгтэй 10 настай охиныг хөнөөжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

 

35 настай бөө эмэгтэй 34 настай хөгжимчин нөхрийн хамт 10 настай охины амь насанд хүрсэн хэрэгт буруутгагдлаа. 

БНСУ-ын Сөүлээс өмнө зүгт байрлах Сувон хотод болсон уг хэргийг үйлдсэн гэх бөө эмэгтэйд 30 жилийн ял оноосон бөгөөд тэрбээр охиныг удаа дараа зодож, 30 минутын турш усаар дүүргэсэн ваннд толгойг нь дүрж шийтгэн, улмаар амь насаа алдахад хүргэсэн байна. 

Түүний нөхөрт 12 жилийн хорих ял оноосон бөгөөд тэднийг 80 цагийн хүүхдийн хүчирхийллийн эсрэг эмчилгээний хөтөлбөрт суулгаж, хүүхэдтэй холбоотой байгууллагад 10 жил ажиллахыг хориглосон байна.

Талийгаач охин бөө эмэгтэйн бага дүүгийн охин байжээ. Талийгаачийн ээж гэрлэлтээ цуцлуулсны дараа охиныг тэдэнд үлдээсэн ба түүнийн мөн хүүхдэдээ хайхрамжгүй хандсан, хүчирхийлсэн хэрэгт буруутган, 3 жилийн ял оноожээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(87.214.24.143) 2022 оны 02 сарын 14

mongold garsan hereg ym bolu gej tsochirdloo, iim gadnii ym bichij hun tsochoohoo bolinuu , unshihaasa omno baahan stressdleesht

4  |  0
р(66.181.186.173) 2022 оны 02 сарын 14

энэ одоо манайл ямар хамаатай юм бэ солонгосоор дүүрэн хар тамхи хүний наймаа хар мөнгөтэй холбоотой пасторуудын тухай хэвлэлээр нь байнга гардаг тэрнээс нь мэдээллээч

3  |  0
zochid(85.218.48.83) 2022 оны 02 сарын 10

manai arhi uudag buu nertei hooson tolgoitoi ums,tashuurddag,sudaraar tolgoi ,nuruu ruugui balbaad mongolchudiig uzen yadaad bdag umnudad heregtei anhaaruulga bolj bn

2  |  0
Top