КОВИД-19 | Нэн хүнд 160 хүн байна

2022 оны 02 сарын 13

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2022.02.13)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 893 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан нэг хүн нас барсан байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 465
  • Орон нутагт - 428

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6855, гэрийн хяналтанд 23.223 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1154 нь хүүхэд, 518 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 628 хүний бие хүнд, 160 хүний бие нэн хүнд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top