Украины Донецкоос дүрвэсэн эмэгтэй Орост амаржсан ч эмнэлгийн төлбөрт нь шинэ төрсөн хүүхдийг нь авч үлджээ.
Оросын Нижний Новгород хотод амаржсан дүрвэгч эмэгтэй санхүүгийн асуудлаасаа болж нярай охинтойгоо уулзаж чадахгүй хоёр долоо хоног болж байгаа гэнэ.
Ирина Панова эцэст нь Оросын хэвлэлийнхэнд хандан тусламж хүсжээ. Түүний охин эмнэлэгт төлбөртэй өрөөнд байгаа бөгөөд бүсгүйн өр өдөр өдрөөр өссөөр байгаа аж.
Ирина болон түүний нөхөр Донецкоос Орост ирээд Москвад суурьшихаар оролдсон ч бичиг баримтаа хулгайд алдсан байна. Иймээс тэд танилууд нь амьдардаг Нижний Новгород хотод ирсэн байна. Ирээд удалгүй Ирина анхны хүүхдээ төрүүлсэн ч дөрөв хоногийн дараа эмнэлгээс гаргаж, хүүхдийг нь авч үлджээ.
Нижний Новгород хотын Долоодугаар амаржих газар Иринаг хүлээж авахдаа өөр улсаас ирсэн учир эмнэлгийн үйлчилгээ төлбөртэйг хэлсэн байна. Харин Ирина эмнэлгийн төлбөрөө төлөх чадваргүйгээ хэлэхэд эмч нар хүүхдийг нь өгөхөөс татгалзжээ.
Донецкийн дүрвэгч эмэгтэй хоёр долоо хоногийн 70 мянган рубль төлөх шаардлагатай болжээ. Залуу ээж сэтгүүлчдэд хандан тусламж хүссэнээр амаржсаны гэрчилгээгээ авч чадсан байна.
Тэрбээр “Эмч нар надад төлбөртэйгөөр амаржина гэж хэлсэн ч гурав хоногийн дараа 37 мянган рублийн төлбөр нэхсэн. Үүний зургаан мянгыг нь гурван өдөр төрөх эмнэлэгт байсны төлбөр, 31 мянга нь бичиг баримтгүй төрсөн учир төлж буй үнэ гэж нэхсэн” хэмээн ярьжээ.
Сэтгүүлчид энэ асуудалд анхаарал хандуулсны дараа эмч нар Иринатай уулзаж, нөхөр нь нярайн аав гэдгээ албан ёсоор баталсны дараа хүүхдээ эмнэлгээс төлбөр төлөлгүйгээр ав гэжээ. Иринагийн нөхөр нь Ставропольд төрсөн, ОХУ-ын иргэн аж.
Сэтгэгдэл ( 4 )
Шаана биз манай найзын эхнэр төрөх гээд бид хэд коронагийн хорионы үед зүгээр л Новоградад эмнэлэг гуйж төрүүлээд 4 хоноод авахад нэг ч рубль нэхээгүй харин ч цэцгийн баглаатай гаргаж байсан шүү,битгий худал мэдээлэл цацаж бай
Эх сурвалжгүй битгий зохиож бич! Ийм логикгүй юм бичиж олон хүний анхаарал авна гэж бүү бод! Мэргэжлийн биш шар сонин!
Бодит явдал нь өөр
ямар аймаар юм вэ оросуудын үнэн царай энэ дээ