Дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 430 саяыг давлаа

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 26

Дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо 430 саяыг давлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Нас барсан хүний тоо 5.92 саяд хүрсэн байна.

Сүүлийн нэг хоногт халдварын 1 693 437 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 811 хүн энджээ. Ингэснээр халдварын тохиолдол 430 257 564, нас баралт 5 922 049-д хүрчээ.

Халдварын 400 сая дахь тохиолдол энэ сарын 10-нд хүрсэн бол 350 сая дахь нэгдүгээр сарын 25-нд, 300 сая дахь тохиолдол нэгдүгээр сарын 8-нд, 250 сая дахь тохиолдол 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд, 200 сая дахь тохиолдол наймдугаар сарын 5-нд бүртгэгдэж байжээ.

Халдварын хамгийн олон тохиолдол АНУ (78 050 838), Энэтхэг (42 894 345), Бразил (28 484 890), Франц (21 879 794) болон Их Британид (18 773 168) тус тус бүртгэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top