Оскарын шагналт жүжигчин Шон Пенн Украинд долоо хонохдоо юу харж, үзэж туулсан тухайгаа ярьжээ.
Тэрбээр цэргийн тусгай ажиллагаа эхэлсэн Украинаас арайхийн гарсан байна. Шон Украин, Оросын харилцааны тухай баримтат кино хийхээр Киевт ирсэн байжээ. Гэвч цэргийн ажиллагаа эхэлж, тэрбээр кино багийнхны хамт хүнд нөхцөл байдалтай нүүр тулсан байна.
Тэд Польшоор дамжин Украинаас гарах гэсэн боловч олон км үргэлжилсэн оочертой тулж, Польшийн хил хүртэл эд зүйлээ барин явганаар явжээ.
Шон Пенн “Түгжирсэн урт цуваан дахь машинууд доторх эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нүдэнд айдас хургасан байгааг харах маш хэцүү байсан. Орон гэрээ орхин явж байгаа тэдэнд машинаас өөр юу ч байхгүй. Тэд дахин орон гэрээ харахгүй ч байж магадгүй” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
boon hudalaa shou hiij mongo oloh arga l daa..