Холливудын нэрт жүжигчин, “Community Organised Relief Effort” байгууллагыг үүсгэн байгуулагч Шон Пенн Украинд дайн эхэлснээс хойш Киевт гурав дахь удаагаа айлчилжээ.
Энэ удаа тэрбээр өөрийнхөө авч байсан Оскарын нэгийг авчирсан нь түүний айлчлал онцгой байлаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлжээ. Шон Пенний Оскар мөргөлдөөн дуусах хүртэл Киевт байрлах гэнэ. Зеленский, Пенн нар Украин дахь нөхцөл байдлыг ярилцсан байна. Пенн Украины тухай хийж буй киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
Жүжигчний “Community Organised Relief Effort” байгууллага 2010 онд Гаитид болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа байгуулагджээ. Тус байгууллага нь хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байна.
Сэтгэгдэл ( 2 )
shean pen tom tenegtej bna daa...kkkk
daldaga durakuud khaa saigui baikh yum daa