2021 оны намар АНУ, Их Британи, Австралийн хамтарч байгуулсан батлан хамгаалах “AUKUS” түншлэлд Японы засгийн газрыг албан бус түвшинд урьж байна гэж “Sankei” сонин мэдээлжээ.
Санаачлагч орнууд Токиог хамгийн сүүлийн үеийн цэргийн зэвсэг, технологийн хөгжүүлэлтэд татан оролцуулах сонирхолтой байна. Тухайлбал, Япон улсыг хэт авиан зэвсэг, цахим болон кибер дайны хэрэгсэл, хиймэл оюун ухаан, крипто систем бүтээхэд оролцуулах сонирхолтой байна. “AUKUS” түншлэлд нэгдэх урилга тус гурван улсаас ирж байгаа аж.
Токиод энэ саналын дэмжиж байгаа хүчнүүд бий. Тэдний үзэж буйгаар энэ нь Хятадыг тогтоон барих хүчин чадлын нэмэгдүүлнэ. Харин тус бүтцэд нэгдэхийг эсэргүүцэгчид эдгээр гурван улстай батлан хамгаалах салбарын хоёр талын хамтын ажиллагааны гэрээгээр хязгаарлагдахыг илүүд үзэж байна.
Харин Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно энэ мэдээллийг үгүйсгэжээ.
Сэтгэгдэл ( 0 )