Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагч, гэрээт олборлогч компанид өрсөлдөж байгаа гадаадын консорциумуудын материалтай Төрийн өмчийн хороо танилцаж байгаа билээ. 3-р сарын 4-ний орой уг шалгаруулалтын хоёр дахь шатанд тэнцсэн нэгдлүүдийг нэрийг тодруулав. Үүнд, АНУ-ын “Пибоди энержи”, БНХАУ-ын “Шиньхуа энержи”, Японы “Мицуй” нэгдсэн консорциум, “Оросын төмөр зам” нэгдсэн консорциум, БНСУ-ын хамтарсан нэгдэл, Австралийн “Экстрата гоулд”, Бразилийн “Вале”, Люксенбургийн “Арселор миттал лимитед” компани багтаж, цааш өрсөлдөх эрхээ авлаа.
Д.Сэндэр. zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )