Энэтхэг залуу хуримаасаа хоцорсон тул сүйт бүсгүй хамаатантайгаа гэрлэжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 30

Энэтхэгийн Махараштра мужид сүйт залуу хуримаасаа 4 цаг хоцорсон тул сүйт бүсгүйн аав охиноо өөр хүнтэй суулгажээ.

Хуримын ёслол 16:00 цагт товлогдсон байсан ч сүйт залуу архи хэтрүүлэн ууж, зодоон хийснээр хуримаасаа хоцорсон байна. Сүйт бүсгүйн аав залууг удаан хүлээхгүй байхаар шийдэж, хамаатнууд дундаасаа нэгийг нь ятган охинтойгоо гэрлүүлжээ.

Согтуу сүйт залуу 20:00 цагт ирсэн бөгөөд эхнэргүй хоцорчээ. “India Today”-д бичсэнээр сүйт залуу найзуудтайгаа гэрлэх болсноо тэмдэглэж баярласан аж.

Сүйт бүсгүйн ээж “Тэр охиныг минь эхнэрээ болгох гавьяагүй. Хуримын бүх бэлтгэл хангагдсан байсан, бид охиноо хамаатнуудынхаа нэгтэй суулгасан” гэж ярьжээ.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.62) 2022 оны 05 сарын 01

Цус ойртолт

0  |  0
Uu(98.204.176.20) 2022 оны 05 сарын 01

Arhi uudguil huntei ohinoo suulgana

0  |  1
зззз(66.181.177.221) 2022 оны 05 сарын 03

АРХИ УУДАГ ХҮН ИНГЭНЭЭ

3  |  0
РАВДАН(66.181.160.94) 2022 оны 05 сарын 03

ЭНЭТХЭГТ ОХИНОО ХҮНД ӨГӨХИЙН ТУЛД ХҮРГЭНДЭЭ МӨНГӨ ИНЖ ӨГДӨГ. ТЭГЭХЭЭР СОНГОЛТ ХИЙХ ЭРХ БОЛ БАЙГАА!

3  |  0
.(176.234.11.134) 2022 оны 04 сарын 30

өө заза.ийм амархан.эцэст нь гажигтай хэдэн хүүхэд...ойлгомжтой

1  |  0
Z(202.9.47.50) 2022 оны 04 сарын 30

Shudarga shiidejdee

2  |  0
Top