Татварыг зохицуулбал өндөгний хэрэгцээг дотоодоос хангах боломжтой

2022 оны 05 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Түмэн шувуут” ХК-ийн өндөглөгч тахианы аж ахуйд ажиллалаа.

Энэ аж ахуй 430 мянган шувуутай бөгөөд жилд 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэж байна. Энэ нь манай улсын өндөгний хэрэглээний 23 хувь, дотоодын зах зээлийн 45 хувийг хангадаг гэсэн үг юм.

2019 оноос үйлдвэрлэлээ өргөтгөн СХД-ийн 21 дүгээр хороо, Их булагт “Түмэн шувуут-2” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 40 мянган дэгдээхийн нэг, өндөглөгч тахианы дөрвөн байр ашиглалтад оруулаад байна.

Ингэснээр “Түмэн шувуут” ХК жилд 150 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд дотоодын өндөгний хэрэглээг ойрын гурван жилд 100 хувь хангах боломжтой болох юм.

Манай улс нийт өндөгний хэрэгцээнийхээ талаас дээш хувийг импортоор хангадаг. Чөлөөт бүсэд долоо хоногт 600 мянган ширхэг өндөг гадаадаас татваргүй орж ирдэг нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл болдог тухай шувууны аж ахуй эрхлэгчид ярилаа. Мөн урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох чиглэлээр төр, засгийн зүгээс бодлогын арга хэмжээ авахыг хүсэж байлаа.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.89.182) 2022 оны 05 сарын 17

Шал худлаа шүү. Наад үхрүүд чинь үнээ өсгөөд л явна

0  |  0
Болд(192.82.78.90) 2022 оны 05 сарын 17

Эрхэмбаяр гэж хадамтайгөө нийлж баяжих чинь яахав.Өндөгний үнээ буулга. Хэт монополь болохоороо үнээ нэмээд 2 гурвуулаа бол үгсэн хуйвалдана. АН-ын нөхдүүд л бизнес эрхлээд МАН -ын гаралтай бол төр лүү дайраад л...

0  |  0
Тахиа(192.82.69.33) 2022 оны 05 сарын 17

өндөгний үнэ нь өндөр дотоодын үйлдвэрлэлээ дэмжихэд хэцүү.Үнээ буулга чадахгүй бол би гадны хямд өндөг л авна

0  |  0
Зочин(122.201.23.122) 2022 оны 05 сарын 17

Гаднаас өндөг орж ирээд байхад өндөгний үнэ 2-3 дахин нэмэгдлээ. Оруулахаа боливол хэд дахин нэмэгдэх вэ. Дэндүү шуналтай өндөр үнээр болруулахаа болхихгүй бол гаднаас өндөг авахаас өөр аргагүй шүү дээ\n

0  |  0
иргэн(43.242.242.59) 2022 оны 05 сарын 17

Үндэсний үйлдвэрлэгч нар дандаа л төрөөс ямар нэгэн юм нэхэж байх юм. Дэмжээд л байхад өсч дэвжихгүй, менежментдээ анхаарч өөрчлөлт хийх хэрэгтэй. Хөнгөлттэй зээл авчихаад үйлдвэрлэлдээ ашигдлахгүй дарга нар нь тансаглалдаа зориулна. Ийм байхад улс орон яаж хөгжих юм бэ?

0  |  0
Top