Улаанбаатарын номын баярыг жил бүрийн хавар тав болон намар есдүгээр сард Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг. Энэ хаврын номын баяр “Илүү их уншъя” уриан дор тавдугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд болно.
УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэж буй энэхүү арга хэмжээг "Номын соёлт ертөнц" ТББ-аас 31 дэх удаагаа зохион байгуулж буй юм.
Энэ удаагийн Үндэсний номын баярт дараах онцлох зочид хүрэлцэн ирнэ.
- Максим Амелин – яруу найрагч, орчуулагч, эсээч, утга зохиол судлаач, нийтлэлч.
- Анна Банаева нь БНБУ-ын үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, орчуулагч, зураач.
- Алексей Варламов – зохиолч, утга зохиол, хэл бичиг судлаач.
- ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх орос хэлний Зөвлөлийн гишүүн, А.М.
- Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал.
- Константин Мильчин – утга зохиолын шүүмжлэгч, сэтгүүлч.
- Игорь Сид – яруу найрагч, эсээч, орчуулагч, антропологич.
- Александр Снегирёв – үргэлжилсэн үгийн зохиолч, зураач
- Амарсана Улзытуев – яруу найрагч, орчуулагч
- Анна Эспарса – түүхч, соёл судлаач, Москва хотын музейнүүдэд уншигддаг түүхийн интерактив цуврал лекцийн зохиогч, баримтат кино болон жүжгийн найруулагч, жүжигчин
- Олег Шишкин – кино, жүжиг болон үргэлжилсэн үгийн зохиолч, урлаг шүүмжлэгч, сэтгүүлч, телевизийн хөтлөгч
Сэтгэгдэл ( 0 )