“Илүү их уншъя” номын баяр өнөөдөр эхэлж байна

2022 оны 05 сарын 20

-ӨНӨӨДӨР БОЛ ДУРТАЙ НОМОО АВЧ, ХАЙРТАЙ ЗОХИОЛЧИДТОЙГОО УУЛЗАХ ӨДӨР-

Улаанбаатарын номын баярыг жил бүрийн тав, есдүгээр сард зохион байгуулдаг. 31 дэх удаагийн энэ хаврын номын баяр “Илүү их уншъя” уриан дор тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний нээлт өнөөдөр 11:00 цагт Сүхбаатарын талбайд болохыг сануулъя. 


ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН ХӨТӨЛБӨРӨӨС

 

  • УИХ-ын дарга Гомбожавын ЗАНДАНШАТАР
  • УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
  • Соёлын дэд сайд Мөнхөөгийн БАТБАЯР
  • ОХУ, БНАСАУ, Их Британи Умард Ирландын нэгдсэн хаан улс, Кувейт, БНИУ, БНСВУ-аас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар
  • Япон, Бүгд найрамдах Беларусь, Австралийн Холбооны Улс,  Бүгд Найрамдах Болгар улс, Швейцарын Холбооны Улсуудын дипломат ажилтнууд
  • ОХУ-ын зочин зохиолчид оролцоно.

Энэ өдрийн арга хэмжээг чимэж хүүхдийн зохиолчдын номын болон үлгэрийн баатруудын баярын жагсаал болохын зэрэгцээ Ардын уран зохиолч болон ахмад зохиолчдод хүндэтгэл үзүүлж, Цагдаагийн Ерөнхий газрын “СҮЛД” чуулга, Улсын филармонийн уран бүтээлчид урлаг, соёлын үзүүлбэр толилуулах ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top