Номын баярын онцлох зочин Олег Шишкин: Монгол Улс Рерихийн эрж хайж байсан олон нууцад нэвтрэх түлхүүр юм болов уу гэж боддог

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 22

Зиндаа сэтгүүл

“Рерих Оросын Индиана Джонс” номын зохиогч Олег Шишкин нөхдийн хамт энэ удаагийн номын баярын онцлох зочид байлаа. Тэд Улаан-Үдээс  автомашинаар довтолгож, Улаанбаатарт адал явдалтайхан иржээ.  Тэд “Дарханы зам чинь там гэдэг  үнэн юм билээ шүү, нөхдөө” хэмээн хошигнохоо ч мартсангүй.  Аяншиж ядарсан аялагчдад  сүүлдээ замын тоосонд үсчиж буй улаан хүрэн чулуу, шороо тоос Ангараг гаригийг санагдуулсан гэнэ шүү. Рерихийг судалж  зузаан гээчийн ном  бичсэн Олег Шишкин түүний мөрөөр  мөшгиж, Монголд  гурван удаа ирсэн байна.  Уг номдоо тэрбээр маш олон архивын материалууд оруулсан гэдгээ онцолж байв. Юутай ч  Сүхбаатарын талбай дахь Орос номын асар уулзалт олонтой хөл хөөртэй байлаа. Түүнтэй богино хугацаанд хөөрөлдлөө.



-Та өмнө нь ч Монголд ирж байсан гэсэн үү?         

-Би Монголд  хайртай.  Гурав дахь удаагаа ирж байна. Маш их үзэсгэлэнтэй, хүний мэдрэхүйг хөгөлдөг улс юм. Хөвсгөлийн цаатангуудын амьдралтай танилцаж, урцанд, гэрт ч байж үзсэн. Монголчуудын амьдралыг мэднэ. Богдын музей, Чойжин ламын сүмийг үзсэн. Рерихийн амьдарч байсан байшинд орж үзсэн. Одоо би Монголыг өөр талаас нь харахыг хүсч байна.

-Оссендовский  Монголыг маш өвөрмөц, үлгэр домгийн орон шигээр дүрсэлсэн байдаг. Та Монголыг яаж харж байна вэ?

-Оссендовский бол үнэндээ зарим юмыг зохиогоод бичдэг нөхөр байсан шүү дээ. Бараг үлгэр домог шиг юмнууд зохиосон байдаг. Бодит юмнууд байна. Зарим нь ч тийм биш байдаг. Оссендовскийн үед Монгол өөр байсан. Өнөөдрийн Монгол гэдэг өнөөдрийн Монгол шүү дээ. Өнөөдөр бол асар хурдтайгаар хөгжиж байгаа  орчин үеийн Монгол орныг би харж байна.  Монгол Улс Рерихийн эрж хайж байсан олон нууцад нэвтрэх түлхүүр юм болов уу гэж боддог. Энэ бүдүүн номыг гаргах гэж би 27 жил “махаа идсэн”. Тэгэхээр Монголд дуртай байхгүй гээд яах билээ.

-Хамгийн сүүлд Монголд ирээд Рерихийн тухай сонссон гоё мэдээллээсээ хуваалцаач?

-Түүнийг дагалдаж явсан Зөвлөлтийн тагнуулын албаны нэлээд олон хүнийг би  тогтоож чадсан. Яг чин үнэнийг хэлэхэд тэр хүн Английн талд урвасан гэдгийг би олж мэдсэн. Тэр бол цочирдмоор мөч байлаа. Гэхдээ мань хүн сонин шүү. Өвөрмонгол, Манжуурт хийсэн аяллынхаа төлөө Зөвлөлт Холбоот Улсын баатрын алтан таван хошуу авсан мөртлөө  Английн талд урваж биднийг мэхэлсэн байдаг нь харамсалтай. Ер нь бол Рерих Шамбалын орныг маш их эрж хайж судалж явсан байдаг.  Далай ламд бичсэн захидалдаа хүртэл Би Шамбалын 25 дахь хаан байна гэж өөрийгөө өргөмжилж бичсэн байдаг. Ер нь би Рерихийг судлах гэж галзуурахын наагуур юм болж байгаа шүү.

-Таны ном монгол хэлээр орчуулагдах болов уу?

-Би бол найдаж байна. Хэд хэдэн хэвлэлийн газрынхан надтай уулзлаа. Номыг чинь орчуулж, хамтарч ажиллая гэсэн. (Тэрбээр номынхоо хуудсыг эргүүлж, захидлын зураг харуулав). Энэ бол Рерихийн Далай ламд бичсэн захидал нь. Шамбалын 25 дахь хаан байна  гэж аймшиггүйгээр өөрийгөө өргөмжилж байсан. Хэр баргийн хүн ингэж  чадахгүй.

-Орос, Украйны  дайны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Эв найрамдлын гэрээ бушуухан байгуулагдаад, галаа зогсоогоосой. Бид уран бүтээлч хүмүүс дайныг хэзээ ч хүсэхгүй. Эрүүл сэтгэхүйтэй  хүмүүс хэзээ ч дайныг хүсэхгүй шүү дээ.    

Б.ЯНЖМАА

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.77.19) 2022 оны 05 сарын 27

Номын баяр энэ жил сайхан болсон, би баяртайгаар оролцсон. Сонирхолтой ярилцлага бна

0  |  0
Oleg(59.153.85.168) 2022 оны 06 сарын 01

Shinee gedeg ner ogie Mongold tavtai moril

4  |  0
Боогий(103.229.123.117) 2022 оны 06 сарын 01

Номыг хаанаа худалдан авч болох вэ?

1  |  0
Боогий(103.229.123.117) 2022 оны 05 сарын 24

Номыг тэгээд хаанаас хурдан авах вэ?

0  |  0
монгол хүн(202.9.40.107) 2022 оны 05 сарын 27

Рерих бол агуу гэгээнтэн байсан.

2  |  0
Z(202.9.46.118) 2022 оны 06 сарын 01

Олег Шишкин

5  |  0
ард(202.9.40.214) 2022 оны 06 сарын 01

Здравствуйте, добро пожаловать на наш солнечный город Улаанбаатар. Люблю смотреть ваш телеканал

5  |  0
Зочин(202.126.89.144) 2022 оны 05 сарын 27

Жирийн орос хүн Путин новш шиг биш л дээ. Тэртээ тэргүй орос ялагдаж шившгээ дэлгэнэ

2  |  3
М(103.229.120.144) 2022 оны 06 сарын 01

Рерихийг шүүдэг хэн бэ, энэ нөхөр!

1  |  6
h(98.181.117.132) 2022 оны 06 сарын 01

Amjilt husii Tovarish Shishkin

6  |  0
Top