Номын баяр ХОЁР ДАХЬ өдрөө үргэлжилж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 21

31 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ буюу Номын баяр нь УИХ-ын даргын ивээл дор "Илүү их уншъя" уриатайгаар өчигдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийсэн билээ.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ийг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор улс орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэж, бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр тэмдэглэж байна.

Энэхүү баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, жуулчин, түр оршин суугч болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог.

Энэ удаагийн номын баярт 400 гаруй хувь хүн, байгууллага оролцон ном бүтээлээ танилцуулж байна. Өнөөдрийн /2022.05.21/ баярт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, Монгол Улсын гавьяат багш нарт талархал илэрхийлж, төслийн үйл ажиллагаатай танилцах хуваарьтай байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top