Испанийн Мадридын Өөртөө Засах Нийгэмлэгт сармагчны цэцэг өвчний сэжигтэй найман тохиолдол бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан тус улсын Эрүүл мэндийн яам болон орон нутгийн эрх баригчид эрүүл мэндийн салбарт онц байдал зарласан байна.
Энэхүү ховор халдвөвчин өвчин өмнө нь Их Британи, Португалд илэрсэн билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, сармагчны цэцэг нь халуун бүсийн чийглэг ширэнгэн ойтой ойрхон байрладаг Африкийн төв болон баруун бүсийн алс хязгаар нутагт гол төлөв тархдаг байна. Эл өвчний вирус зэрлэг амьтдаас хүнд халдварладаг ба хүнээс хүнд халдах нь ховор тохиодог гэж ДЭМБ онцолжээ. Сармагчны цэцэг өвчний эсрэг тусгай вакцин болон эм бэлдмэл байдаггүй ч энгийн салхин цэцэг өвчний эсрэг вакцин өндөр үр дүнтэй байдаг гэж ДЭМБ мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )