Ираны Хузестан мужийн Абадан хотод 10 давхар барилга нурж, нурангин дор дор хаяж 80 гаруй хүн дарагдаад байна гэж Ираны Улаан хавирган сар нийгэмлэг мэдээлжээ.
Зэргэлдээх барилга мөн нурах эрсдэлд орсон тул аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна гэж тус нийгэмлэг онцолжээ. Байшин нурсны улмаас таван хүн амиа алдаж, 25 хүн бэртжээ. Мужийн амбан захирагчийн тамгын газар 10 давхар худалдааны төвийг хүн ам шигүү суурьшсан бүсэд барьж байсан тул амиа алдсан хүний тоо өсөж болзошгүй гэж мэдэгджээ.
Аврах ажиллагаанд онцгой байдал, гал сөнөөгчид эмч нар дайчлагдан ажиллаж байгаа бөгөөд эрх баригчид нэмж аврагчдын 50 баг, хүнд бэртэл авсан хүмүүсийг тээвэрлэх нисдэг тэрэг гаргахаар болжээ.
Барилга нурсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )