Монгол Улс үүлэнд нөлөөлөх сумны нөөцгүй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төсөлд газар тариалангийн бүс нутгийн малчин нэг малын хөлийн татварт 10 мянган төгрөг төлөх тухай асуудлыг тусгажээ. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

-Тариалангийн бүс нутгаас малыг гаргана гэж хууль оруулж ирлээ. Ер нь бол Монгол Улсын мал бэлчээрийн даац хоёр дахин хэтэрсэн гэж ярьж байна. Бэлчээрийн даац хэтэрснээс болоод өвөлжөө хаваржааны асуудал хүндэрч, буу шийдэмдээ хүрч байгаа тохиолдол бий. Тариалангийн бүс нутгаас тэр олон малыг шахаад гаргахаар малчид хаана шингэх вэ. 

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Арьс шир, мах нь үнэтэй байх юм бол 70 сая мал цаашаа өсөх үү, үгүй юу. Ер нь малын тоог багасгаж, эрчимжсэн мал аж ахуйг нэмэх хэрэгтэй. Талбайн асуудал ярьж байна. Хэнтий аймгийн хувьд 90 мянган га талбайгаас 20 гаруй мянгыг эргэлтэд оруулж байгаа. Үндсэндээ 100, 200 га-д жоохон юм тарьдаг. Зарим жил тарихгүй өнжүүлдэг. Үүнээс болоод мал оруулахгүй гэвэл хэцүү л байна шүү дээ. Ургац алдаж байгаа шалтгаан бол цаг агаарын нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Бороо орвол хийх савгүй болтлоо авч байгаа. Бороогүй бол малтай малгүй бүгд ургац алдаж байгаа. Өнөөдөр үүлэнд нөлөөлөх сумны нөөцгүй байна. Хашаажуулах ажил чинь төрийн ч юм шиг, хувийн ч юм шиг үнэгүйдсэн ажил боллоо. Үүнийг эргэж хараад, малчин, тариаланчийн харилцааг хуульд зааж өгвөл илүү бодитой болох юм биш үү. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: 

-Монгол Улсын 3,3 мянган хүний хүнсний асуудлыг бодох уу. Жижиг газар дээр мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн эрх ашгийг бодох уу гэдэг шийдэхэд хүнд. Гэхдээ бид малыг хөөж гаргах гээд байгаа юм биш. Газар тариалангийн газарт эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлнэ гэж Засгийн газар оруулж ирсэн. Сэлэнгэ аймагт 2500 малчинд 1,9 сая мал бий. Энэ малнаас болоод 3,3 сая хүний хүнсний хэрэглээний 20 хувийг алдаад байна гэдэг бол том тоо. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bii(202.21.108.149) 2022 оны 05 сарын 27

salgalsan yumnuud chin umnu nuutsulj bh n yasiin.butelgui shd

0  |  0
зочин(66.181.160.40) 2022 оны 05 сарын 27

Яг цагт нь тулгаал дандаа байхгүй гэдэг заяа нь хаямарууд.Байгаа царайгнээ яг ажил хийдэг царай.

1  |  0
Top