Сармагчны цэцгийн 550 тохиолдол 30 оронд бүртгэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сармагчны цэцэг өвчний халдварын 550 гаруй тохиолдол 30 оронд бүртгэсэн тухай тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдээлжээ.

Түүний хэлснээр, голомтот бус 30 оронд одоогоор 550 гаруй тохиолдол батлагдаад байна. Халдварын тархалтыг судалж байгаа бөгөөд дэлхийн хэд хэдэн улсад нэгэн зэрэг халдвар дэгдсэн нь сармагчны цэцэг өвчин удаан хугацаанд тархаж байсныг илтгэж байна гэж Гебрейесус онцолжээ.

Тэрбээр халдварын тоо цаашид нэмэгдэнэ гээд сармагчны цэцэг өвчний шинж тэмдэг аажмаар үгүй болдог ч зарим үед хүндрэх тохиолдол гардаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top