Үзүүлж л байвал юу ч хамаагүй гэх бодол манай улсын уран бүтээлчдийн толгойд байдаг юм болов уу гэх бодол ч төрөх шиг. Кино урлаг гэдэг үзэгчдэд уран бүтээл хүргэдэг салбар. Гэтэл өдрөөс өдөрт уран бүтээл хүргэх бус юуг ч хамаагүй хүргэдэг болсон мэдрэмжгүй талбар болжээ. Кино театраар гарах кинонууд сүртэй постер, сүржин трейлерээс хэтрэхгүй. Үйл явдал, өрнөл, зангилаанд ач холбогдол өгөхгүй. Постер болон трелейрт хууртсан үзэгчид монгол уран бүтээлдээ удаа дараа “дагздуулна”.
Өнөөх уран бүтээлчид нь дуулиантай киноны нээлт хийхээс хэтрэхгүй. Нээлтэд нь алдартай уран бүтээлчид, олны танил хүмүүс очиж, хөнгөн рекламдаж, магтана. Дээл нь томдсон жаал гэдэг шиг магтаалынхаа хаана нь ч хүрэхгүй бүтээлийг олон түмнийг үзээгүй хэмээн зэмлэх нэгэн ч бий. Үзэгчдэд зориулсан гэхээс илүүтэй өнөө маргаашаа аргацаасан бүтээл хийж, алдагдлаа нөхөх гэж улайрна. Тэгсэн атлаа хүч, хөдөлмөр, хөлс шингэсэн бүтээлийг нь шүүмжиллээ гэх уран бүтээлчид бишгүй.
Харин ч хөлс, хүч, цаг заваа зориулан бүтээж байгаа бүтээлээ чанартай хийх нь гол зорилго баймаар сан. Тиймдээ ч хуучны чанартай хэдэн бүтээлээ л Монголын ард түмэн үздэг. Хэд ч үзсэн уйдамгүй тэдгээр бүтээлүүд өнөөдрийг хүртэл олны сэтгэлд хоногшиж чадсан нь чадал чансааг нь илтэд харуулж буй биз. Техник хөгжсөн энэ үед хуучны бүтээлээс давж, сэтгэж чадахгүй байгаа нь үзэгчдийг хүндлэх нь бүү хэл, уран бүтээлээ ч хүндлэхгүй үйлдэл юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
2000 onoos hoish kino urlag rock pop urlag сөнөсөн. Сайхан make up, сайхан техник тоног төхөөрөмж л нэмэгдсэн.