Сүүлийн үед дэлхийн 30 орчим улсад дэлгэрээд буй сармагчны цэцэг болон салхин цэцэг нь хоёр өөр төрлийн халдварт өвчин тул салхин цэцэг тусаж байсан хүнд сармагчны цэцгийн эсрэг дархлаа үүсдэггүй гэж Оросын мэргэжилтнүүд мэдэгджээ.
Салхин цэцэг тусаж байсан хүн мөн сармагчны цэцгийг хүндээр өвчлөх магадлал ч бий гэнэ. Сармагчны цэцэг өвчний вирус ортопокс вирусний төрөлд хамаардаг бол салхин цэцгийн вирус херпесийн төрөлд хамаардаг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, сармагчны цэцэг өвчний халдварын нийт 643 тохиолдол дэлхийн 26 улсад бүртгэгдээд байна.
Хамгийн олон буюу 190 тохиолдол Их Британид бүртгэгдсэн бол Испанид 142, Португалд 119, Германд 44 тохиолдол тус тус батлагджээ.
Сэтгэгдэл ( 0 )