ДЭМБ сармагчны цэцэг өвчинтэй холбогдуулан онцгой байдлын хороог хуралдуулна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сармагчны цэцэг өвчний дэгдэлтийн аюулыг үнэлэх үүднээс ирэх долоо хоногт Онцгой байдлын хорооны хурал хийхээр зарлаад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдээлжээ.

Тэрбээр “Сармагчны цэцэг өвчин урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй улс орнуудад тархаж байгаа нь санаа зовниулж байна. Тиймээс эл өвчний дэгдэлд онцгой байдлын эрсдэлтэй эсэхийг үнэлэх зорилгоор Онцгой байдлын хороог хуралдуулах шийдвэр гаргасан” гэжээ.

Сармагчны цэцэг өвчний халдварын нийт 1600 гаруй батлагдсан, 1500 орчим сэжигтэй тохиолдол дэлхийн 39 оронд бүртгэгдээд байна гэж Тедрос Аданом Гебрейесус мэдээлжээ. Эдгээр орнуудаас долоод нь сармагчны цэцэг өвчний дэгдэлт өмнө нь бүртгэгдэж байсан бол бусад 32 улсад анх удаа гарч байна.

Сармагчны цэцэг өвчин нь хүнээс хүнд халдварладаг ховор тохиодог халдварт өвчин. Эл өвчнөөр халдварласан хүн гол төлөв хэдэн долоо хоногт эдгэрдэг бол зарим хүнд хүндрэл гардаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top