Монгол Улс, Австрали улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” буюу АМЕП-2 хөтөлбөр нь эрдэс баялагт суурилсан Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан сайжруулахаар ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд өнөөдөр /2022.06.15/ "Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн нөөц” сэдэвт семинарыг зохион байгууллаа.
Б.СҮНЖИДМАА: ХИЙН САЛБАРТ ХАЙГУУЛЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА
Энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа "Манай улсад хийн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Олон улсад энэ салбар эрчимтэй хөгжиж, хийгээ стратегийн чухал түүхий эд гэж нэрлэдэг. Өнгөрсөн онд болсон НҮБ-ын Ассамблейн дээд хэмжээний уулзалт дээр дэлхийн бүх улсууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцсан. Уг хурал дээр дэлхийн 100 улс нүүрсний хэрэглээгээ багасгаж, 40 орон метан хийн ялгарлаа бууруулъя гэсэн зорилт тавьсан" гэлээ.
Түүнчлэн "Метан хий нүүрсэнд агуулагдаж байдаг. Монгол орон нүүрсний арвин баялаг нөөцтэй. Хэрвээ үүнийг ашиглахгүй байвал агаарт дэгдээд дэлхийг дулааруулж буй гол хүчин зүйл болж байна. Хийн салбар хөрөнгө оруулалт сайтайгаар хайгуулын ажил эрчимтэй явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар хоёр талбайд олборлолтын туршилтын цооног өрөмдөөд байна. Шинэ салбар хөгжиж буй учир бидэнд мэдэхгүй зүйл их бий. Австралийн Засгийн газар болон бусад донор орнуудаас туршлага судалж байна. Австралийн Засгийн газрын техникийн туслалцааны хүрээнд метан хийн талбай болон хатуу ашигт малтмалын нүүрсний давхцалын харьцуулсан судалгаа гэсэн төслийг хэрэгжүүлж дууссан. Метан хийг дэлхий нийт олон салбарт ашиглаад эхэлсэн. Зургаан талбайд дөрвөн компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсны 75 хувь нь Өмнөговь аймгийн нутагт бий. Говийн сумууд БНХАУ-аас эрчим хүч импортолдог. Тэгэхээр үүнийг зогсоож, оронд нь хийн түлшээр ажилладаг жижиг оврын генераторуудаар эрчим хүчний асуудлыг шийдэх боломжтой. Цаашид метан хийн нөөц их тогтоогдвол Улаанбаатар хотын утааг арилгахын тулд цахилгаан станцуудаа хийн түлшээр ажилладаг болгох, дулаанаа хийн түлшээр шийдэх боломж бүрдэнэ" хэмээн ярилаа.
РАЙН ДИ МОРРИС: МЕТАН ХИЙГ НҮҮРСНИЙ ОРОНД ЭРЧИМ ХҮЧ ГАРГАЖ АВАХАД ХЭРЭГЛЭЖ БОЛНО
Харин "Сайфер" зөвлөх компанийн зөвлөх Райн Ди Моррис "Монгол Улсад долоон триллион метан хийн баялаг судалгаагаар тогтоогдсон. Метан хийг нүүрсний оронд эрчим хүч гаргаж авахад хэрэглэж болно. Уг хий нь нүүрстэй харьцуулахад илүү бага нүүрсхүчлийн хий ялгаруулдаг. Байгаль орчинд ээлтэй. Метан хийн их хэмжээний нөөц олбол Австрали улс шиг шингэн хий болгож хувиргаад ашиглаж болно. AMEP төсөл Үндэсний геологийн алба, АМГТГ хамтран зургаан сарын турш метан хийн нөөцийн судалгааг хийлээ. Цаашид нэмж хийх ажил их байна" гэдгийг хэвлэлийнхэнд тодотголоо.
Б.ЭРДЭНЭЦОГТ: ХАЙГУУЛ, СУДАЛГАА ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТӨВЛӨРЧ БАЙНА
Харин МУИС-ийн Геологи, геофизикийн тэнхимийн багш Б.Эрдэнэцогт "Нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээг хэд хэдэн удаа хийж байсан. Гэхдээ Монголын тодорхой бүс нутагт л хийж байсан. Энэ удаагийн төслийн хүрээнд анх удаа Монголын нийт нутаг дэвсгэрийн баялгийн хэтийн үнэлгээг хийж байна. Үнэлгээг хийснээр дотоод болон гадаадын хайгуулын компаниудад хайгуулын талбай сонгох, хайгуул хийх боломжтой болгож байгаагаараа ач холбогдолтой. Энэ төсөл нэлээд эртнээс яригдаж байсан. Харин хэрэгжиж эхэлсэн хугацаа нь арванхоёрдугаар сараас зургаадугаар сар. Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг маш цөөхөн хийсэн. 2005 онд Канадын “Сторм кат”, 2010 онд Солонгосын нэг корпорац Налайх болон төвийн бүсийн хэдэн газар судалгаа хийсэн. Түүнээс хойш бусад хайгуул, судалгаа Өмнөговьд төвлөрч байна. Судалгааны хүрээнд өмнө хийгдсэн судалгааны мэдээллийг авсан. Гэхдээ дийлэнх мэдээлэл нь Өмнөговийн сав газраас ирж байгаа" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Монголчилж трилион гэж бич. Давхар Л ямар ч шаардлагагүй. Их наяд гэж балайрч байхаар зүгээр трилион гээд хэвшчихье.
Энэ байгалийн хий мөн үү?
hudlaa shaasaar 30 jil bolloo. yu ch uurchlugdsungui. Umhiirsun tseverleh baiguulamj, mah bolovsruulaltiin huvisgal, zanariin hii, tumur zam, utaagui boloh, ger horoolliin dahin tuluvlult, metan hii ashiglah geed 30 jil ulger yarisaar irsen. 1- 2 n hurelsuh oyun erdeniin zasagiin ued l bielj magadgui baih.AN iin zasagiin ued yu ch hiigdeegui sda.
Шуналтай үхэр моноглчууд удахгүй метаны хийнд дэлбэрч үхэцгээх юм бна доо.