Мансууруулах бодис ашигласан дөрвөн хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 15 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 252 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 12 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 5 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2731 хэрэгт хяналт тавьж, 315 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19, Хүүхдийн эсрэг 3, Өмчлөх эрхийн эсрэг 93, Авлигын 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 13, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ринчинболд(124.158.68.9) 2023 оны 02 сарын 04

Хар тамхийг мөнгөтэй хүн хэрэглэж таашаал авах,цааш нь худалдаж нэмж баяжих бодлогоор хийдэг.Тэгвэл жирийн ардын хийдэг ажил биш болж таарлаа Мөнгөтэй хүн гэхээр өндөр албан тушаалтан,төрөөс төрсөн тэр бумтан байж таарна.Гэхдээ багаасаа хэрэглэж байгаагүй тэрбумтан одоо хар тамхитай орооцолдохгүй, харин эрх өссөн хүмүүжил дорой хүүхэд нь дандаа холбогддог Тэгээд хэргээс мултардаг.Энэ нь тэднийг даврааж бүр гүнзгий орох нөхцлийг бүрдүүлдэг.Тэгээд яаяа гэж.Зоргонд нь хая .Гар хэрэггүй бол тайруулаг хар тамхийг ямар гараараа татах биш

0  |  0

Top