Энэ оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи болон хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг эмийг эмнэлгийн бус орчинд тунг нь хэтрүүлэн хэрэглэж, эмийн хордлогод орон, амь насаа алдсан таван удаагийн тохиолдол бүртгэгджээ.
Амь насаа алдсан иргэд 17-30 насны өсвөр үеийнхэн, хүүхэд залуучууд байсан байна.
Хар тамхи болон хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг жортой болон жоргүй олгогддог эмийг гар аргаар найруулан, судсаар тарьснаас болж амь насаа алдахаас гадна судсанд бөглөрөл үүсэж, мэдрэлийн судас нарийсч, үе мөч, гар хуруугаа тайруулж, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдсээр байгаа аж.
Амь насаа алдсан таван удаагийн хэргийн шалтгаан, нөхцлийг тодруулахад, эмийн зохисгүй хэрэглээ, тун хэмжээг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүссэн байх тул эцэг, эх асран хамгаалагч нарын зүгээс үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 5 )
Хохь нь гэхүү дээ донтолттой новшнууд. Дашрамд хэлэхэд засаглаж байгаа МАН ынхан бүгд мөнгөний дон шүгэлсэн этгээдүүд байгаа шүү.
Дур нь хүрээд хэрэглэж байгаа хүмүүсийг яалтай билээ. Тэднүүстэй зууралдаж цаг алдаад яахав дээ. Дэлгүүрээр зараад хорвоог орхих нэг нь орхино л биздээ. Өөртөө хайргүй хүнийг өөр хэн хайрлах вэ дээ.
Залуу байхад алддаг, гэхдээ ганц амиа алдах, засах аргагүй зүйл юм даа...
Үхэх мөрөөрөө бушуухан үхэж далдарцгаа,яасан их хүртээлтэй амьдралтай юм,хийх ажил толгойтой үснээс их байхад
Ёстой дургүй хүрмээр монголчууд байх юмаа өөрийнхөө лураар үхээл.Архи ууж үхнэ, Усанд согтуу охж үхнэ, согтуу машин жолоодож.өөрөө үхэх мөрөөрөө үхэхгүй өчнөөн хүн ална, нэгийгээ зодож ална, өндрөөс унаж үхнэ,боож үхнэ, нэгмйгээ буудаж ална, шатаж үхнэ, хөр тамхи татаж үхнэ, гаЗ үнэрлэж үхнэ яасан өөдгүй нөхдүүд гэж ийм байдаг байнаа. ҮХЭЭ ҮХ ДУРААРАА ДУРГИАД ҮХ ӨӨДГҮЙ ТЭНЭГ МОНГОЛЧУУД АА ЯАСАН УХААНГҮЙ Ч ЮМБЭ ДЭЭ.