Их Британид сармагчны цэцгийн мянга гаруй тохиолдол бүртгэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

 

Их Британид сармагчны цэцэг өвчнөөр халдварласан хүний тоо нэг мянгыг давсан тухай тус улсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг мэдээлжээ.

Халдварын нийт тохиолдлын 79 хувь нь Лондон хотод бүртгэгдсэн бол Шотландад 27, Уэльсд ес, Умард Ирландад таван халдвар батлагджээ. Халдвар авсан өвчтөнүүдийн дийлэнх олонх нь эрчүүд. Сармагчны цэцгийн вирус таван эмэгтэйд илэрсэн байна. Тус агентлагийн онцолсноор, бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай эрчүүдийн дунд өвчин тархаж байна. Өвчтөнүүдийн дундаж нас 36 аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, сармагчны цэцэг өвчний 3413 тохиолдол 50 улсад батлагдаад байна. Халдварын хүндрэлийн улмаас нэг хүн нас баржээ. Сармагчны цэцэг өвчний халдварын нийт тохиолдлын 86 хувь нь Европ, 11 хувь нь Америк, хоёр хувь нь Африк, нэг хүрэхгүй хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт бүртгэгджээ. Хамгийн олон тохиолдол Их Британи, Герман, Испани, Португал, Франц, Нидерланд, АНУ-д оногдож байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongolzaluu(202.55.188.40) 2022 оны 06 сарын 29

Ene gomo Anglichuudaas Delhiin hamag muu muuhai buhen gardag shuu deer.\n\n\n

0  |  0
Top