Арабын Нэгдсэн Эмирт Улсын “Thumbay Group” компани ирэх аравдугаар сард Персийн булангийн бүс нутагт анхны виртуал эмнэлэг нээх гэж байна.
Тус компанийн төлөвлөгөө ёсоор виртуал эмнэлэгт хиймэл оюун ухааны технологийг өргөнөөр ашиглах ба өвчтөнүүд эмчид хандахдаа аватар ашиглах боломжтой гэнэ. Эмнэлгийн эмийн санчид өвчтөнүүдэд ямар эм хэрэгтэй байгааг урьдчилаад мэдээлэх аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг виртуал технологийн тусламжтай гэрт нь эмчлэх бол хүнд өвчтөнүүдэд зориулж эмнэлэгт гэрийнх нь орчныг бүрдүүлнэ.
АНЭУ дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааны салбар, ялангуяа анагаах ухааны салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг болохоор зорьж байна. Энэ хүрээнд тус улс Дубайд анагаах ухааны хотхон байгуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )